Р.Левандовски "Алтан шаахай"-н эзэн боллоо

 Германы "Байерн" багийн польш довтлогч Роберт Левандовски 2020/21 оны улирлын Европын улсуудын аварга шалгаруулах тэмцээний "мэргэн бууч"-аар шалгарч, "Алтан шаахай"-н эзэн болжээ. Энэ шагналыг улирлын төгсгөлд хамгийн олон оноо авсан хөлбөмбөгч хүртдэг билээ. Европын топ таван лигийн гоол тус бүрд хоёр, 6-21-рт бичигддэг улсуудын лигийн гоол бүрт 1,5 оноо, 21-ээм хойшиход нэг оноо өгдөг юм.                           
Р.Левандовски Бундеслигийн 29 тоглолтод 41 гоол оруулж, 82 оноогоор "Алтан шаахай" хүртсэн бол "Барселон"-ы Лионель Месси 60 оноо (30 гоол), "Ювентус"-ын Криштиану Роналду 58 оноо (29 гоол)-гоор удаалжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ