А.Овечкин ба түүний нөхөд уламжлал ёсоор хасагдлаа

    "Агуу Алекс" хочит Александр Овечкин ахлагчтай "Вашингтон Кэпиталз" баг энэ улирлын плей-оффын эхний шатнаас хасагдав. Тэд цуврал тоглолтын тав дахьд "Кэпитал Уан-Арена"-даа "Бостон Брюинз"-эд 1:3-аар хожигдлоо. "Нийслэлийн" баг сүүлийн 16 жилд зургаа дахиа плей-оффын эхний шатнаас хасагдсан нь энэ ажээ. Тэд өмнө нь 2008 онд "Филадельфи Флайерз"-эд 2:3, 2010 онд "Монреаль Канадиенс"-т, 2013 онд "Нью-Йорк Рейнжерс"-т, 2019 онд "Каролина Харрикенз"-эд тус бүр 3:4-өөр, 2020 онд "Нью-Йорк Айлендерс"-т 1:4-өөр хожигдсон юм. Дээрх хугацаанд гурван удаа хасагдах шатанд шалгарч чадаагүй тэд 2017/2018 оны улиралд л плей-оффын эхний шатыг давж, улмаар тэр эрчээрээ Стэнлийн цомд түрүүлсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ