Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дөрөв дэхээ түрүүллээ

  Нацү башёгийн сүүлчийн өдрийн хамгийн гол барилдаан озэки Тэрүнофүжи, Такакэйшёо нарын хооронд болов. Тэрүнофүжи давбал түрүүлэх, унаад маэгашира Эндо озэки Шёодайг ялсан тохиолдолд Эндо, Такакэйшёо, Тэрүнофүжи нарын хооронд нэмэлт барилдаан гарах байв. Эндо Шёодайд унасан бол хоёр арслангийн барилдаанд япон нь цукиотошигоор давчихна нь тэр. Тэдний даваа, унаа 12:3 өолж тэнцсэн тул хэсэг хугацааны дараа болсон нэмэлт барилдаанд Тэрүнофүжи хатакикомигоор  давж, эзэн хааны цомыг дөрөв дэхээ гардсан юм. Нэмэлт барилдаанаар түрүү бөхийг тодруулдаг болсноос хойших 80 дахь тохиолдол нь энэ болсон аж.                                               
Дээд зиндааны бусад монгол бөхийн тухайд Ичиножо А.Ичинноров есөн даваа, зургаан унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлсэн бол Чёошёома Г.Мөнхсайхан 8:7, Хоошёорюү С.Бямбасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил нар 7:8, Кирибаяма Б.Лхагвасүрэн 6:9.                                                         
Гурван тусгай шагналын хоёрыг нь буюу канто-шо, шукун-шог хүртээх бөх гараагүй бол гино-шог баруун  жигүүрийн маэгаширагийн найм дахь бөх Эндо, зүүн жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Вакатакакагэ нарт олгов.                                               
Нагоя башё долдугаар сарын 4-18-нд болох ба энэ тэмцээнд озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолын төлөөх дайралтаа хийнэ. Мөн макүүчид 44 түрүүлсэн дээд амжилтын эзэн, ёкозүна Хакүхо М.Даваажаргал зодог тайлах, эсэхээ шийднэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ