Токиогийн олимпийн наадам ямар ч нөхцөлд болно

     Япон дахь онц байдлын горим Олимпийн наадам зохион явуулахад нөлөөлөхгүй гэж Токиогийн олимпийн наадмын зохицуулах комиссын тэргүүн  Жон Коутс мэдэгджээ.   “Токиод уралдаан тэмцээний  үед онцгой байдлын горим үйлчлэлээ ч гэсэн наадам болдогоороо  болно. 
     Тус оронд  онцгой байдлын горим үйлчилж байсан үед спортын таван төрлөөр Японд тестийн тэмцээн амжилттай явуулсан учир,  онцгой байдлын нөхцөлд ч наадам болно гэдэгт эргэлзэх зүйл байхгүй” гэж Коутсын хэлснийг РИА Новости агентлаг иш  татан дурдсан байна.   
  Японыг цар тахлын дөрөв дэх давалгаа нөмрөөд байгаа билээ. Тус орны засгийн газар нэг дор хэд хэдэн мужид онцгой байдлын горимыг сунгасан юм.  Үүнтэй холбогдуулан Олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бах ч Японд хийх айлчлалаа бүтэн сараар хойшлуулжээ. 
     Эндэхийн оршин суугчид ч ирэх спортын уралдаан тэмцээнд хандах хандлагаа бас өөрчилсөн байна.  Тухайлбал, жишээ нь япончуудын 14% нь л Олимпийн наадам зохион явуулахыг дэмжиж байгаа ажээ.  
      Олимпийн наадам 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд болох ёстой байсан юм. 
   Гэвч коронавирусийн цар тахал наадмыг нэг жилээр хойшлуулахад хүргэсэн бөгнөөд энэ жил долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд явуулахаар төлөвлөсөн юм.   Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ