"Брюгге" улсынхаа аварга боллоо
Бельгийн хөлбөмбөгийн 2020/21 оны улирлын аваргаар "Брюгге" баг тодров. Тэд "Андерлехт"-тэй 3:3-аар хайнцаж, аварга цолоо хугацаанаас нь өмнө баталгаажууллаа. Ингэснээр "Брюгге" 44 оноотой болсон бол тэднээс гурван оноо дутуу "Генк" үзүүрлэн, 33 оноотой "Андерлехт" гуравт оржээ. "Брюгге" улсынхаа аваргын цомыг 17 дахиа хүртэж буй нь хоёрдугаарт орох үзүүлэлт юм. Дээд амжилтыг "Андерлехт" 34 түрүүгээр эзэмшдэг билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ