Г.Ганбаяр Унгарын дээд лигээс мөнгөн медаль хүртжээ

Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, алдарт Пушкаш академийн довтлогч Ганболдын Ганбаяр багийнхаа хамт Унгарын дээд лигийн тэмцээнд оролцож медалийн эзэд боллоо.    Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны 2015 онд эхлүүлсэн "Пушкашийн хүүхдүүд" төсөлд 10 гаруй хөвгүүд хамрагдаж, эхнээсээ үр дүн үзүүлсээр байна. МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, “Ирэх намар монгол хүү Г.Ганбаяр Европын цомын төлөө тоглохыг бид бүхэн үзнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Эцэг эх, гэр бүл, Хоромхон клуб, шигшээ багийнхан, МХБХ-ны хамт олон, зөвлөл, Унгар дахь Элчин сайдын яам, фэнүүдэд нь баяр хүргэе” хэмээн өөрийн цахим хуудастаа бичсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ