Дэлхий дахин цар тахлаас ангижрах болоогүй байна
БЕРЛИН. /DW/. Дэлхийн олон оронд “COVID-19” халдварын тохиолдлын тоо буурч байгаа боловч дэлхий дахин цар тахлаас ангижрах болоогүй байгааг олон улсын халдварын үзүүлэлтүүд харуулж байна. “DW” агентлаг одоогийн нөхцөл байдлыг гурван графикаар хураангуйлан харуулжээ.
Одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?
Дэлхийн бүх улс орны зорилго бол дараах графикийн хөх өнгийн хэсэгт багтаж, тэр байр сууриа хэвээр хадгалах юм. Энэ хэсэгт халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн дөрвөн долоо хоног дараалан бүртгэгдээгүй улс орон, нутаг дэвсгэр бичигдэж байна.
Улаан: Халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн хоёр долоо хоногт өмнөх 14 хоногийнхоос хоёр дахин болон түүнээс ихээр нэмэгдсэн
Тод улбар шар: Халдварын шинэ тохиолдлын тоо өссөн
Улбар шар: Халдварын шинэ тохиолдлын тоо бараг өөрчлөгдөөгүй
Шар: Халдварын шинэ тохиолдлын тоо буурсан
Бүдэг шар: Халдварын шинэ тохиолдлын тоо хоёр дахин болон түүнээс ихээр буурсан
Хөх: Халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй
Одоогоор дэлхийн 188 улс орон, нутаг дэвсгэрээс ердөө дөрөв нь л хөх хэсэгт бичигдэж байна. Ташрамд дурдахад, халдварын шинэ тохиолдлын тоо нь аливаа улс орны шинжилгээ хийх боломж бололцоо, стратегиэс ихээхэн хамаарч байгаа бөгөөд зарим орны хувьд үзүүлэлтээ үнэн зөв мэдээлэхгүй байна гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм.
“COVID-19”-ийн байдал өнгөрсөн долоо хоногуудад хэрхэн өөрчлөгдөв?
Улс орнуудад халдварын нөхцөл байдал ямар байгааг сүүлийн хоёр долоо хоногт илэрсэн шинэ тохиолдлын тоог өмнөх 14 хоногийнхтой нь ийнхүү харьцуулжээ. Ингэхэд өнгөрсөн долоо хоногт 58 оронд өссөн үзүүлэлт ажиглагдсан бөгөөд энэ талаар дараах ангиллуудаас дэлгэрэнгүй харах боломжтой.
Халдварын шинэ тохиолдлын тоо өмнөхөөс хоёр дахин юм уу түүнээс ихээр нэмэгдсэн
Ази: Афганистан, Лаос, Малдив, Балба, Шри-Ланка, Тайвань
Африк: Камерун
Америк: Тринадад ба Тобаго
Далайн орнууд: Фижи
Халдварын шинэ тохиолдлын тоо өссөн
Ази: Бахрейн, Бутан, Мьянмар, Камбож, Гүрж, Энэтхэг, Япон, Киргизстан, Малайз, Монгол, Саудын Араб, Сингапур, Тайланд, Зүүн Тимор, Узбекистан, Вьетнам
Африк: Алжир, Ангол, Кабо-Верде, Конго, Египет, Гана, Лесото, Мавритани, Намиби, Нижер, Руанда, Сейшелийн арлууд, Өмнөд Африк, Уганда
Америк: Бахам, Барбадос, Боливи, Коста-Рика, Куба, Эквадор, Гайана, Хаити, Хондурас, Никарагуа, Сент Китс ба Невис, Сент Люсиа, Сент-Венсент ба Гренадин, Суринам
Европ: Дани, Ирланд, Латви, Литва, Их Британи
Халдварын шинэ тохиолдол бараг өөрчлөгдөөгүй /огт өөрчлөгдөөгүй юм уу 2-оос их, бага хувиар өөрчлөгдсөн/
Ази: Казахстан
Африк: Чад
Америк: Колумби, Панам, Парагвай
Европ: Беларусь, Исланд, ОХУ
Далайн орнууд: Австрали
Халдварын шинэ тохиолдлын тоо буурсан
Ази: Армени, Азербайжан, Бруней Даруссалам, БНХАУ, Кипр, Индонез, Иран, Ирак, БНСУ, Кувейт, Ливан, Оман, Пакистан, Филиппин, Катар, Сири, Турк, АНЭУ
Африк: Бенин, Ботсвана, Бурунди, Төв Африк, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Кот д’Ивуар, Жибути, Эритрей, Этиоп, Гвиней, Кени, Ливи, Мадакаскар, Малави, Марокко, Мозамбик, Нигери, Сан-Томе ба Принсипи, Сенегал, Сомали, Өмнөд Судан, Тунис
Америк: Аргентин, Белиз, Бразил, Канад, Чили, Доминикан, Эль Сальвадор, Гватемал, Ямайка, Мексик, Перу, АНУ, Уругвай, Венесуэл
Европ: Албани, Андорра, Австри, Бельги, Болгар, Хорват, Чех, Эстони, Финланд, Франц, Герман, Грек, Итали, Лихтенштайн, Люксембург, Мальта, Монако, Монтенегро, Нидерланд, Норвег, Португал, Серби, Словак, Словени, Испани, Швед, Швейцар, Украин
Далайн орнууд: Шинэ Зеланд, Папуа Шинэ Гвиней, Соломоны арлууд, Вануату
Халдварын шинэ тохиолдлын тоо хоёр дахин юм уу түүнээс ихээр буурсан
Ази: Бангладеш, Израил, Йордан, Палестины бүс, Йемен
Африк: Буркина Фасо, Коморос, Экваторын Гвиней, Эсватини, Габон, Гамби, Гвиней-Бисау, Либери, Мали, Маврики, Сьерра Леон, Судан, Того, Замби, Зимбабве
Америк: Антигуа ба Барбуда, Доминик, Гренада
Европ: Босни-Херцеговин, Унгар, Косово, Молдова, Умард Македон, Польш, Румын, Сан Марино
Халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй
Ази: Тажикистан
Европ: Ватикан
Далайн орнууд: Маршаллын арлууд, Самоа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ