Цөцгийн тос VS Транс тос

Транс тос гэж юу вэ?

Хоолонд ерөнхий хоёр төрлийн транс тос агууллагддаг: байгалийн гаралтай болон хиймэл транс тос. Байгалийн гаралтай транс тос нь зарим амьтны гэдэс дотор ялгардаг бөгөөд уг амьтадаар хийсэн хоол хүнсэнд (ж.нь сүү, махан бүтээгдэхүүн) уг тос нь бага хэмжээгээр агуулагдаж болно. Хиймэл транс тос (транс өөх тосны хүчил) нь үйлдвэрийн явцад гаргаж авдаг бөгөөд шингэн ургамлын тосон дээр устөрөгч нэмж хатуу төлөвд оруулдаг. Боловсруулсан хоол хүнсний транс тосны өөх тосны гол эх үүсвэр нь “хагас задруулагч устөрөгжсөн тос” (partially hydrogenated oils). Хоол хүнс үйлдвэрлэгчид хүнсний бүтээгдэхүүнд ихэнхдээ хиймэл транс тос хэрэглэдэг учир нь хямдхан, хүнсний удаан хадгалалт, тогтвортой байдал, бүтэц юм.

Хоол хүнсний савлагааны шошгон дээр транс өөх тосыг олж хараарай. 2013 оны 11 сард АНУ-гийн Хоол хүнсний аюулгүйн байгууллага FDA “хагас задруулагч устөрөгжсөн тос” (partially hydrogenated oils) нь хүний хоолонд аюулгүй хүнсэнд тооцохоо больсон байна.

Транс тос миний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна вэ?

Транс тос нь таны муу холестриний (бага нягтралтай липопротейн) түвшинг ихэсгэж, сайн холестриний (их нягтралтай липопротейн) түвшинг бууруулдаг. Энэ нь зүрхний титэм судасны өвчин мөн цаашлаад үхэлд хүргэх ч аюултай. Мөн транс тос идэх нь зүрх судасны өвчин мөн харвалт өгөх эрсдлийг нэмэгдүүлнэ. Мөн энэ нь чихрийн шижин хэв шинж 2-оор өвчлөх өндөр эрсдлийг дагуулдаг.

Ямар хоол хүнсэнд транс тос агуулагддаг вэ?

Транс тос нь маш олон хоол хүнсэнд агууллагддаг—үүнд хайрсан боов, бялуу, печень, хөлдөөсөн пицца, жигнэмэг, маргарин гэх мэт. Та хэр их транс тос агуулагдаж байгааг нь шошгон дээрээс нь харах боломжтой. Ямар нэг бүтээгдэхүүны шошгон дээр “0 гр транс тос” агуулсан гэж бичсэн байвал уг бүтээгдэхүүн 0 болон 0,5 гр-аас бага хэмжээний транс тос агуулсан байж болно. Мөн та найрлагыг нь харж транс тос агуулагдсан эсэхийг харах боломжтой бөгөөд мөн “хагас задруулагч устөрөгжсөн тос” (partially hydrogenated oils) гэж транс тосыг нэрэлж болох юм.

Хоол хүнсний бүлэгээс хамааран транс тосны агууламж нь өөр өөр байдаг

Хоолны бүлэг Транс тосны агууламж
Маргарин болон бусад талхан дээр түрхдэг бүтээгдэхүүн 0.0-3.0 гр
Жигнэмэг 0.0-3.5 гр
Хөлдөөсөн бялуу 0.0-4.5 гр
Хөлдөөсөн пицца 0.0-5.0 гр
Чихэрлэг бус снек 0.0-7.0 гр

Өдөрт хэр их транс тос хэрэглэвэл тохиромжтой вэ?

АНУ-гийн Зүрхний Холбоо болон бусад хүнсний аюулгүйн байгууллагуудын зөвлөж байгаагаар транс тосыг аль болох хэрэглээнээсээ хасах хэрэгтэйг гэж зөвлөж байна.

Яаж транс тосныхоо хэрэглээг хязгаарлах вэ?

Хүнсний савлагааны арын шошгыг унш. Мөн гадуур хоол идэхдээ хоол нь ямар тосоор хийснийг асуу. Хоол хүнсэндээ транс тосыг моно-ханаагүй өөх тос (канола болон оливын тос) болон поли-ханаагүй өөх тосоор (буурцаг, эрдэнэ шиш, наранцэцгийн тос) соль.

Ханасан болон Транс тосны хэрэглээгээ зохицуулах

АНУ-гийн Зүрхний Холбооноос бага нягтралтай липопротейн холестриноо бууруулах шаардлагатай хүмүүс нийт калорынхоо 5-аас 6% хүртэл транс тос болон ханасан өөх тосныхоо хэрэглээг бууруулах хэрэгтэйг зөвлөж байна.

eagle.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ