М.Маунт 2011 оноос хойших хар цувралыг зогсоов
Аваргуудын лигийн хагас шигшээгийн Английн "Челси", Испанийн "Реал" (Мадрид) багийн хариу тоглолт Лондоны "Стэмфорд Бриж" цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Эхний тоглолтод 1:1-ээр хайнцсан бол энэ удаагийнхад талбайн эзэд 2:0-ээр хожжээ. Тоглолтын 28 дахь минутад герман довтлогч Тимо Венгер, 85 дахь минутад англи хагас хамгаалагч Мейсон Маунт гоол оруулсан аж. Ийнхүү 22 настай М.Маунт 2010/11 оны Аваргуудын лигийн хагас шигшээгээс хойш англи тоглогч гоолдоогүй байсан хар цувралыг зогсоосон юм. Хамгийн сүүлд Уэйн Руни "Манчестер Юнайтед"-эд тоглож байхдаа 2010/11 оны хагас шигшээгийн эхний тоглолтод Германы "Шальке 04"-ийн хаалгыг "мялааж" байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ