АНУ-ын Төрийн департамент "Бээжин-2022" олимпыг бойкотлохыг үгүйсгэсэнгүй

    "2022 оны Бээжингийн өвлийн олимпыг бойкотлохыг АНУ хараахан шийдээгүй ч ийм шийдвэр гаргаж магадгүй" гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен CBS сувагт ярилцлага өгөхдөө онцлов. "Одоогоор бид бойкотлоход анхаарлаа төвлөрүүлээгүй байна. Энэ нь бидний одоо бодож буй зүйл биш. Бүхэл бүтэн нэг жилийн хугацаа бий. Гэхдээ ямар нэг зүйлийг боломжгүй гэх хэрэггүй" хэмээн мэдэгдсэн төрийн нарийн бичгийн дарга зэвсэгт мөргөлдөөн хоёр улсын хэнд ч ашиггүйг дурдсан байна. Мөн сүүлийн үед БНХАУ-ыг бусад улс  оронд илүү түрэмгий хандаж буйг хэлсэн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ