Маркиньос өвөрмөц амжилтын эзэн болов
Аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тоглолтод Францын "Пари Сен Жермен" Английн "Манчесер Сити"-д 1:2-оор хожигдсон. Тоглолтын 15 дахь минутад Францын багийн ахлагч, бразил хамгаалагч Маркиньос гоол оруулсан билээ. 26 настай бразил тоглогч хоёр улирал дараалан шөвгийн найм болон хагас шигшээд гоолдсон гурав дахь хөлбөмбөгч болжээ. Түүнээс өмнө Португалийн Криштиану Роналду 2011-2012, 2012-2013, 2013-2014 онд "Реал" (Мадрид)-д, Францын Антуан Гризманн 2015-2016, 2016-2017 онд "Атлетико" (Мадрид)-д тоглож байхдаа Аваргуудын лигийн шөвгийн найм болон хагас шигшээд гоол оруулсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ