Р.Каяалп Европт арав дахиа түрүүллээ

     Польшийн нийслэл Варшавт бөхийн төрлүүдийн Европын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Сонгомол бөхийн хамгийн хүнд жин 130 кг-д олимпын мөнгө, хүрэл медальт,дэлхийн дөрөв, Европын есөн удаагийн аварга, Туркийн Р.Каяалп түрүүлжээ. Тэгшитгэлийн барилдаанд Украины А.Чернецкийг 10:1-ээр хожсон 31 настай түрэг хүчтэн шөвгийн наймд Румыны А.Чиурарюг 8:0-ээр, хагас шигшээд Германы Э.Поппыг цэвэр, шувтаргад дэлхийн аваргын хүрэл, тивийн аваргын мөнгө, хүрэл медальт, Гүржийн Я.Кажаяг 3:1-ээр ялсан аж. Энэ нь түүний арав дахь түрүү юм. Гүржийн Я.Кажая үзүүрлэн, Германы Э.Поп, ОХУ-ын З.Гедехаури нар хүрэл мелалийн эзэд болов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ