М.Анхцэцэг хүрэл медаль хүртлээ
"Ташкент-2021" хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 136 кг өргөж, нийлбэр дүнгээр 273 кг өргөсөн амжилтаар хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр олимпын эрх авахад энэ амжилт ихэд ойртуулаад байгаа аж.Түүний жинд БНХАУ-ын тамирчид тэргүүн байрын төлөө өрсөлдөж Ван Жоу Юй 126+160=286 кг өргөснөөр тэргүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ