М.Стадник Европт арав дахиа түрүүлжээ

    Польшийн нийслэл Варшавт бөхийн төрлүүдийн Европын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 50 кг-д Азербайжаны алдарт бөх, олимпын хошой мөнгө, нэг хүрэл медальт, дэлхийн хошой аварга Мария Стадникыг дийлэх хүчтэн гарсангүй. Шөвгийн наймд ОХУ-ын Е.Полешукыг 11:0-ээр оноогоор цэвэр ялсан 32 настай тэрээр хагас шигшээд Украины А.Ливачийг 10:4-өөр, аваргын төлөөх барилдаанд Болгарын М.Селишкаг 7:2-оор ялжээ. Азербайжан бүсгүй тивдээ арав дахиа түрүүлж буй нь энэ аж. М.Стадник өмнө нь 2008, 2009, 2011, 2014, 2016-2018 онд тивийн аваргад, 2015, 2019 онд Европын тоглолтод түрүүлсэн юм.
No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ