Т.Акгуль найм дахиа түрүүллээ

         Польшийн нийслэл Варшавт бөхийн төрлүүдийн Европын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Чөлөөт бөхийн хамгийн хүнд жин болох 125 кг-д Риогийн олимпын аварга, дэлхийн хошой аварга, Туркийн Т.Акгуль шигшээд ОХУ-ын С.Козыревийг 9:2-оор ялж, алтан медаль хүртжээ. Энэ нь түүний тивийн наадам болон аварга шалгаруулах тэмцээнээс авсан найм дахь алт аж. Өдгөө 30 настай түрэг хүчтэн Европын аварга шалгаруулах тэмцээнд 2012-2014, 2017-2019, 2021 онд, Европын анхдугаар тоглолтод 2015 онд түрүүлсэн юм. Энэ нь тус тэмцээний дээд амжилт гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ