А.Хулан, Э.Сүхбат нар хүрэл медаль хүртлээ

          Польшийн Кельце хотод сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Манайхаас эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн ширэн бээлийтэн өрсөлдөж байгаагаас хоёр тамирчин хүрэл медаль хүртэв.                          Эмэгтэйчүүдийн 51 кг-д хүрэл медалийн төлөө Казахстаны Т.Гульнаратай тулалдаж, 5:0-ээр илт давамгайлан ялсан А.Хулан хагас шигшээд ОХУ-ын В.Линковад 0:5-аар, эрэгтэйчүүдийн 52 кг-д Э.Сүхбат хойд хөршийн Е.Жоровтой мөнгөн медалийн төлөө тулалдан, мөн л 0:5-аар хожигдлоо. Ийнхүү тус тэмцээний манайхан хоёр хүрэл хүртжээ.
No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ