С.Билгүүн, Ч.Алтангэрэл хоёр медальгүй хоцров
Бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн чөлөөт бөхөөр үргэлжилж байна. Эхний өдөр барилдсан манай бөхчүүдийн спортын мастер С.Билгүүн 65 кг-д хүрэл медалийн төлөө БНСУ-ын Жон Ён Сёктой барилдаад 4:4-өөр ялагдав. Хэдийгээр оноо тэнцсэн ч манай бөх бүхэл онооны чанараар ялагдал хүлээсэн юм. Харин 97 кг-д хүч үзсэн ОУХМ Ч.Алтангэрэл хүрэл медалийн төлөө Японы Т.Ишигурод мөн л 1:1-ээр ялагдав. Тэрээр сүүлийн оноогоор хожигдсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ