Чөлөөт бөхийн эмэгтэй баг түүхэндээ анх удаа тивдээ тэргүүллээ

          Казахстаны Алматы хотод болж буй бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай эмэгтэй баг түүхэн амжилт гаргалаа. Сүүлийн өдөр барилдсан таван бөхөөс 65 кг-д барилдсан ОУХМ З.Болортунгалаг аваргын төлөө Риогийн олимпын хүрэл медальт, Энэтхэгийн С.Маликыг цэвэр ялж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Харин ОУХМ А.Батцэцэг 57 кг-д Энэтхэгийн А.Аншуд 0:3, ОУХМ Х.Болортуяа 62 кг-д дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Азийн дөрвөн удаагийн аварга, Киргизстаны А.Тыныбековад 0:11-ээр ялагдаж, мөнгөн медаль хүртсэн юм. Мөн 72 кг-д хүч үзсэн ОУХМ Э.Цэвэгмэд хүрэл медалийн болзол хангасан байна. А.Батцэцэг гурван жил дараалан тивд үзүүрлэж байгаа бол Э.Цэвэгмэд гурав дахь хүрлээ зүүв. 2012, 2015 онд тивийн аваргын хүрэл медаль авч байсан тэрээр сүүлийн хоёр жил дөрөвт орсон билээ.                                         Багийн дүнгээр 173 оноотой манайхан анх удаа түрүүлж, алтан цомын эзэн болсон бол Энэтхэг 168, Казахстан 156 оноогоор удааллаа.
No description available.

No description available.

No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ