М.Дөлгөөн түрүүлж, Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар үзүүрлэв

   Чөлөөт болон сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Алматы хотод болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 55 кг-д "Нанжинь-2014" залуучуудын олимпын мөнгө, тивийн аваргын мөнгө, хүрэл медальт, ОУХМ М.Дөлгөөн түрүүлжээ. Энэ жинд дөрвөн бөх тойргоор барилдахад тэрээр Узбекистаны М.Усмонжонова, Казахстаны А.Ялишан, БНСУ-ын Ким Хьюн Жо нарыг цэвэр ялсан аж. Урьд нь тивийн аваргаас 2019 онд хүрэл, 2020 онд мөнгөн медаль хүртэж байсан М.Дөлгөөн Монголын эмэгтэйчүүдээс тивийн ес дэх аварга болсон юм.                    
Харин 59 кг-д дэлхийн аваргын хошой хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдор аваргын төлөөх барилдаанд Энэтхэгийн С.Саритад 7:10-аар, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа Киргизстаны М.Жуманазаровад 1:6-гаар ялагдлаа. Б.Шоовдор эхний тойрогт энэтхэг бүсгүйг 5:4-өөр хожсон билээ. Тэрээр  тивийн аваргад 2014 онд үзүүрлэн, 2018 онд гуравласан бол Э.Дэлгэрмаа 2020 онд хүрэл медаль хүртэж байв.
No description available.

No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ