Э.Дэлгэрмаа, Б.Шоовдор нар аваргын төлөө барилдана
Казахстаны Алматы хотод бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр эхэлсэн эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 59 кг-д дэлхийн аваргын хошой хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдор эхний тойрогт Энэтхэгийн Ш.Шаритаг 5:4-өөр хожиж, удаах хоёр тойрогт тэмцээнийг зохион байгуулагч орны Д.Каюмоваг 13:0, Узбекистаны Д.Аимбетоваг 10:0 оноогоор цэвэр ялж, аваргын төлөө барилдахаар шалгарав. Түүний өрсөлдөгч нь Энэтхэгийн Ш.Шарита юм.
Харин ОУХМ Э.Дэлгэрмаа 68 кг-д Энэтхэгийн Н.Нишаг цэвэр, БНСУ-ын Юн Сун Жёныг 4:0-ээр, хагас шигшээд Узбекистаны А.Эсбергеноваг 10:0 оноогоор ялж, шигшээд Киргизстаны М.Жуманазароватай хүч үзэх болоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ