"Реал" тогтоосон дээд амжилтаа шинэчлэв
Испанийн эзэн хааны баг "Реал" Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтод Английн "Ливерпуль" багийн "Энфилд" цэнгэлдэх хүрээлэнд зочлон, 0:0-ээр тэнцлээ. Эхний тоглолтод 3:1-ээр хожсон "Реал"-чууд Европын хамгийн нэр хүндтэй тэмцээний хагас шигшээд ийнхүү 14 дэхээ шалгарчээ. Энэ нь тус тэмцээний түүхэн дэх дээд амжилт аж. Эзэн хааны багийн дараа Испанийн "Барселон", Германы "Байерн" багууд хагас шигшээд 12 үлдсэн амжилтаар бичигдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ