Ноднингийн аваргууд хасагдав

    Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтод ноднингийн аварга Германы "Байерн", Францын "Пари Сен Жермен"-ийг талбайд нь 1:0-ээр хожлоо. Тоглолтын цор ганц гоолыг 32 настай камерун довтлогч Эрик Шупо-Мотинг 40 дэх минуиад оруулжээ. Гэхдээ хагас шигшээд энэ тоглолтын ялагч бус хожигдсон "Пари Сен Жермен"-чүүд шалгарсан аж. Учир нь тэд "Байерн"-ий талбайд болсон эхний тоглолтод 3:2-оор хожсон юм. Энэ хоёр баг ноднин Аваргуудын лигийн шигшээ тоглолтод үлдэж, германчууд 1:0-ээр хожсоноор зургаа дахь цомоо хүртсэн түүхтэй. Тэд өмнө нь 1974-1976, 2001, 2013 онд түрүүлж байв.
Ш.Төр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ