Олимпийн эрхээ авсан чөлөөт бөхийн тамирчид
“Токио-2020” зуны олимпийн наадмын эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн тэмцээн Казахстаны Алматы хотод явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнээс Монгол улс олимпийн таван эрх авсан бол ДАШТ-ээс хоёр эрх гээд нийт долоон эрх аваад байна.
ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧИД ОДООГООР ДОЛООН ЭРХ АВААД БАЙНА
Чөлөөт бөхийн олимпийн эхний хоёр эрхийг МУГТ, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг болон Т.Тулга нар ДАШТ-ээс авчирсан. С.Батцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол Т.Тулга шагналт тавдугаар байранд орсон юм. Гэхдээ чөлөөт бөхийн олимпийн эрхийг тухайн тамирчинд бус холбоонд нь олгодог. Тэгэхээр С.Батцэцэг, Т.Тулга нар олимпод оролцох уу эсвэл өөр тамирчид оронд нь оролцох уу гэдгийг Монголын чөлөөт бөхийн холбоо шийднэ. Т.Тулгын хувьд Г.Мандахнарантай нэг жинд хүч үздэг.
Харин Азийн тэмцээний эхний өдөр Монголын баг олимпийн дөрвөн эрх авсан. Эмэгтэйчүүдийн зургаан жингийн барилдаан явагдсан бөгөөд -50 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, -53 кг-ын жинд ОУХМ Б.Болортуяа, -57 кг-ын жинд Б.Хонгорзул 76 кг-ын жинд О.Бурмаа нар тус тус олимпийн наадамд зодоглох эрхээ авлаа.
Удахгүй 39 нас хүрэх МУГТ О.Бурмаагийн хувьд гурав дахь олимпийн наадамдаа оролцох эрхээ авсан бөгөөд өмнө нь “Афин-2004”, “Лондон-2012” олимпийн наадамд оролцож байв.
Харин МУГТ, Дэлхийн аварга С.Цэрэнчимэд хүрэл медаль хүртэж, олимпод оролцох эрхээ хараахан авч чадсангүй. Гэвч түүнд дахин нэг боломж бий. Тэмцээний хоёр дахь өдөр Монголын эрэгтэй таван тамирчин барилдсан бөгөөд -125 кг-ын жинд зодоглосон М.Лхагвагэрэл ганцаараа эрх авлаа. Ийнхүү Монгол улс олимпийн эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс таван эрх нийтдээ олимпийн долоон эрхтэй боллоо.
ЭРЭГТЭЙ БӨХЧҮҮД ШҮҮМЖЛЭЛИЙН БАЙ БОЛОВ
Олимпийн эрх олгох зургаан жинд Монгол Улсаас таван эрэгтэй бөх зодоглосон. -97 кг-ын жингийн Ө.Батзул эхний тойрогтоо, -57 кг-ын жингийн Т.Түвшинтулга эхний тойрогтоо гоц мөргөж, шөвгийн наймд, -74 кг-ын жингийн Б.Бат-Эрдэнэ хагас шигшээд, -86 кг-ын жингийн Г.Ганхуяг шөвгийн наймд тус тус ялагдав.
Үүнтэй холбогдуулан МУГД Ц.Хосбаяр цахим хуудаснаа “Олимпод оролцох нийт бөхчүүдийн 20 хүрэхгүй хувь нь оролцсон тэмцээнд эрэгтэй багийн таван бөхийн дөрөв нь бүр техникийн оноо авч чадахгүй хожигдоно гэдэг сүйрэл” гэсэн бол МУГТ О.Пүрэвбаатар “Оргилдоо хүрсэн эрэгтэй чөлөөт бөх хөгжлөөрөө явдаг юм. Би бэлтгэлд оролцъё гэж өчнөөн хэлсэн. Эрэгтэй дөрвөн жинд эхний тойрогтоо ялагдлаа. Өмнөх цикльд гурван ДАШТ дараалж, зургаан медальтай, эрэгтэй баг түүхэндээ анх удаа бүтэн багаараа олимпод оролцож байсан юм шүү” гэжээ.
ОЛИМПИЙН ЭРХ АВАХ СҮҮЛИЙН БОЛОМЖ
Олимпийн эрх олгох дэлхийн тэмцээн ирэх тавдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Болгар улсын нийслэл Софи хотод зохион байгуулна. Таван тивийн шилдэг хүчтэнүүд олимпийн эрх авах сүүлийн тэмцээндээ оролцоно. Монгол Улсаас эмэгтэй -62 кг-ын жинд МУГТ С.Цэрэнчимэд, эрэгтэй -97 кг-ын жинд Ө.Батзул, -57 кг-ын жинд Т.Түвшинтулга, -74 кг-ын жинд Б.Бат-Эрдэнэ, -86 кг-ын жинд Г.Ганхуяг нар зодоглож, Токиогийн олимпод оролцох эсэхээ шийднэ.
Олимпийн эрх олгох дэлхийн тэмцээнээс өмнө Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Казахстан улсын Алматы хотод дөрөвдүгээр сарын 13-18-ны өдрүүдэд зохион байгуулна.
- -57 кг: Занданбудын Занабазар
- -61 кг: Батсайханы Нэмэхбаяр
- -65 кг: Сармандахын Билгүүн
- -70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн
- -74 кг: Занданбудын Сумьяабазар
- -79 кг: Дамжингийн Батзул
- -86 кг: Пүрэвжавын Өнөрбат
- -92 кг: Мөнхбаатарын Цогтгэрэл
- -97 кг: Чинбатын Алтангэрэл
- -125 кг: Доржхандын Хүдэрбулга
- -50 кг: 1. Нандинцэцэгийн Анударь.
- -53 кг: Ганбаатарын Отгонжаргал
- -55 кг: Мөнхболдын Дөлгөөн
- -57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг
- -59 кг: Баатаржавын Шоовдор
- -62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
- -65 кг: Зоригтын Болортунгалаг
- -68 кг: Энхсайханы Дэлгэрмаа
- -72 кг: Энхбаярын Цэвэгмэд
- -76 кг: Найгалсүрэнгийн Загардулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ