М.Даваабанди олимпын эрх авч чадсангүй
Казахстаны Алматы хотод чөлөөт, сонгомол бөхийн олимпын эрх олгох Ази тивийн тэмцээн эхлэв. Сонгомол бөхийн 60 кг-д зодоглосон М.Даваабанди өсвөр үеийн дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн аварга Тажикстаны Ф.Мирзоражабовт 0:9-өөр ялагдан, үзэгчдийн суудалд шилжлээ. Энэ жингийн аваргын төлөөх барилдаанд Киргизстаны Ж.Шаршинбеков БНХАУ-ын С.Валиханыг 4:3-аар хожжээ. Тэд Токиогийн олимпт зодоглох эрх авсан аж. Хүрэл медалийг Тажикстаны Ф.Мирзоражабов, БНСУ-ын Ханжаэ Чун нар хүртсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ