COVID-19 уушгинаас гадна ямар эрхтэн гэмтдэг вэ?
Францын эрдэмтэд коронавирусийн шинэ халдвар зөвхөн уушгинд төдийгүй бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоолоо.
Францын судлаачдын мэдээллээс үзэхэд COVID-19 коронавирусийн халдвар авсан хүмүүсийн 80% нь бөөр нь гэмтсэн болох нь батлагджээ. Энэ нь өвчтөн шээсээрээ уураг, фосфат, глюкоз ихээр алддагтай холбоотой. “Вирус бөөрний сувгийн системийн эсэд нөлөөлдөг” хэмээн шинжээчид тогтоосон байна. Бөөр гэмтсэнээр цаашид бие махбодод маш сөрөг нөлөөтэй. COVID-19-тэй хүмүүс фосфатаа их хэмжээгээр алдсанаас болоод ясны нягтаршил нь буурч, өвддөг болж болзошгүй. Мөн цус хэт хүчиллэг болох сөрөг нөлөөтэй.
Түүнчлэн бөөр гэмтсэнээс болоод өвчтөнүүд байнга шээс алдах, усгүйжих, ам ихээр цангах, эсийн түвшинд энерги алдагдсанаас бие сулрах шинж ажиглагдаж болзошгүй.
Эх сурвлаж: korrespondent.net
updown.mn Орчуулагч: Марта
СЭТГЭГДЭЛ БИЧИХ