К.Мбаппе өвөрмөц амжилтын эзэн боллоо
ЕХБХ-ны Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолтод ноднингийн аварга Германы "Байерн", Францын "ПСЖ"-тэй таарсан юм. Тэгвэл эхний тоглолт Мюнхений "Allianz Arena"-д болоход зочид 3:2-оор хожив. Тоглолтын гол баатраар тодорсон 22 настай франц довтлогч Килиан Мбаппе гурав болон 68 дахь минутад гоол оруулжээ. "Тэрээр Аваргуудын лигийн шөвгийн 16 болон наймд өрсөлдөгчийн талбайд зочилж очоод таван бөмбөг оруулсан анхны тоглогч боллоо" гэж ЕХБХ-ны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. "ПСЖ" шөвгийн 16-д Испанийн "Барселон"-ы талбайд зочилсон тоглолтод Килиан Мбаппе гурван гоол оруулсан билээ. "ПСЖ", "Байерн" багуудын хариу тоглолт энэ сарын 13-нд Парисын "Парк де Пренс" цэнгэлдэх хүрээлэнд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ