С.Моллай хүрэл медаль хүртлээ
Жүдо бөхийн Ази тив болон Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны нийслэл Бишкект болж байгаа билээ. Эрэгтэйчүүдийн 81 кг-д эхлээд хийлсэн С.Моллай Ираны К.Аминыг 1 минут 5 секундэд, Тажикистаны М.Акмалыг 2 минут 32 секундэд иппон буулгаад, хагас шигшээд дэвжээний эзэн орны В.Золоевт үндсэн цагт вазаригаар ялагджээ. Ингээд хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Д.Хамзагаас нэмэлт цагийн 35 дахь секундэд вазари авч ялсан аж. Энэ жинд Киргизстаны В.Золоев түрүүлж, БНСУ-ын И Мүн Жин үзүүрлэн, нөгөө хүрлийг Узбекистаны Ш.Болтобаев зүүсэн байна.
Энэ нь С.Моллайн хувьд тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн тав дахь медаль бөгөөд урд нь 2015, 2016 онд хүрэл, 2017 онд мөнгө, багийн төрөлд хүрэл медаль авч байв. Өмнөх дөрвөн медаль нь Иран улсад харьяалагддаг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ