Н.Такато Азийн хошой аварга болов

                        Жүдо бөхийн Ази болон Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны Бишкек хотод эхэллээ. Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 60 кг-д таавар ёсоор Риогийн олимпын хүрэл, дэлхийн аваргын гурван алт, нэг хүрэл медальт, Японы Н.Такато түрүүлжээ. "С" хэсгийг толгойлон барилдсан тэрээр эхлээд хийлж, дараа нь Тайванийн Ян Чун-Тинийг 2 минут 55 секундэд, Узбекистаны К.Нуриллаевийг 2 минут 5 секундэд, хагас шигшээд БНСУ-ын И Харимыг 1 минут 29 секундэд цэвэр буулгаад, аваргын төлөө Тайванийн Ян Юн Вэйг вазаригаар ялсан аж. 27 настай япон залуу өмнө нь тивдээ 2017 онд түрүүлсэн бол тайвань жүдоч 2019 онд мөн үзүүрлэжээ. Хүрэл медалийн эздээр БНСУ-ын И Харим, Киргизстаны Айбэк Уулу нар тодорлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ