М.Ройс багийнхаа дээд амжилт тогтоожээ
ЕХБХ-ны Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтод Германы "Борусси", Английн "Манчестер Сити"-д 1:2-оор хожигдов. Тоглолтын 19 дэх минутад "Ман Сити"-гийн К.Де Брейне, 84 дэх минутад "Борусси"-гийн М.Ройс гоол оруулсан бол 90 дэх минутад "Ман Сити"-гийн Ф.Фоуден эцсийн цэгийг тавьсан байна. Дортмундын багийн 31 настай довтлогч Марко Ройс Аваргуудын лигд 18 дахь бөмбөгөө оруулснаар багийнхаа дээд амжилтын эзэн болсон аж. Түүний удаад Роберт Левандовски 17 бөмбөгөөр бичигдэж байгаа юм. М.Ройс энэ улиралд 39 тоглолтод таван гоол оруулж, 11 оновчтой дамжуулалт өгөөд байна.
Хоёр багийн хариу тоглолт дөрөвдүгээр сарын 14-нд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ