Монголын шигшээ баг "бут ниргүүллээ"

        "Катар-2022" дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Ази тивийн урьдчилсан шатны "F" хэсгийн долоо дахь тоглолтоо манайхан МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэндээ япончуудтай хийлээ. Санаандгүй оромгүй тоогоор буюу 14:0-ээр өндөрлөсөн уг тоглолтын баатраар тодорсон Германы "Вердер" болон Японы шигшээ багийн довтлогч Ю.Осако гурван бөмбөг манай багийн хаалганд оруулсан бол З.Ичо, К.Фурухаши, Ш.Инагаки нар тус бүр хоёр гоолын эзэн болжээ. Харин Монголын шигшээгийн хагас хамгаалагч Т.Хаш-Эрдэнэ 39 дэх минутад автогоол оруулсан аж. Энэ нь Японы шигшээгийн өрсөлдөгчөө хамгийн олон бөмбөгийн зөрүүтэй хожсон хоёр дахь дээд амжилтаар бүртгэгдсэн ба 1967 онд тэд Филиппинийг 15:0-ээр "бут ниргэж" байв.                                     
Ази тивийн "F" хэсгийг 15 оноотой япончууд тэргүүлж, Тажикистан арав, Киргизстан долоо, Мьянмар зургаа, Монгол гурван оноотой явна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ