Олимпийн наадам анх удаа гадаад үзэгчгүй болох нь
Тэгвэл “Токио 2020” олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсны үйл ажиллагаанд оролцохоос бусад бүх итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тоог эрс бууруулахаар болсон тухайгаа мэдэгдлээ. Тодруулбал, гуравдугаар сарын 20-ны бямба гарагт болсон Олон улсын олимпийн хороо (IOC) болон Олон улсын паралимпийн хороо (IPC) -ны уулзалтын үеэр “Токио-2020” наадмыг зохион байгуулагчид энэ тухайгаа мэдэгдэж, дээрх байгууллагууд хүндэтгэн хүлээн авч буйгаа мэдэгджээ.
Улмаар энэхүү уулзалтын дараа ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл цахимаар хуралдаж, хурлаас гарсан шийдвэр болон, үр дагаварын талаар хэлэлцээд нийт оролцогчид тамирчид, бусад оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс үзэгчгүй, цөөн тооны төлөөлөгч оролцохыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Үүний зэрэгцээ ОУОХ-ноос энэхүү шийдвэрийг нэгдсэн бодлогоор журамлах, зөвхөн үйл ажиллагаанд биечлэн оролцогчдод итгэмжлэх эрхийн мандат олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр ОУОХ буюу үйл ажиллагааг удирдан явуулж буй гишүүдийн шийдвэрээр ОУОХ-ны гишүүд, Үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгчид, Ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын холбоодын удирдах албан тушаалтан, Спортын сайд нар гэр бүлийн гишүүд, дагалдах зочид “Токио-2020” олимпийн наадамд оролцох боломжгүй боллоо.
Түүнчлэн олимпийн наадамд оролцох эрх бүхий нийт төлөөлөгчдийг “Токио-2020” Олимпийн наадамд оролцох журамд КОВИД-19-ийн урьдчилан сэргийлэх зааварчилгааг чанд дагаж мөрдөхийг заажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ