Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гурав дахиа түрүүллээ

    Харү башёгийн макүүчи буюу дээд зиндаанд сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12 даваа, гурван унаатайгаар түрүүлж, Эзэн хааны нэрэмжит цомыг гурав дахиа хүртэв. Сүүлчийн өдөр урд нь нэг давж, хоёр унасан озэки Такакэйшёог барьцгүй түлхэж ялсан тэрээр тав дахь өдөр маэгашира Ооношод, найм дахь өдөр комүсүби Такаясуд, арав дахь өдөр маэгашира Шиманоумид унасан юм. 
Мөн 29 настай Тэрүнофүжи гарамгай барилдааны шагналыг гурав дахиа хүртэж, Нацү башёд озэки цолтойгоор зодоглох нь тодорхой болсон аж. Харин дайчин барилдааны шагналыг зүүн жигүүрийн маэгаширагийн гурав дахь бөх Мэйсэй, барууны 12 дахь бөх Аойяма нар, уран барилдааныхыг зүүний хоёр дахь бөх Вакатакакагэ хүртжээ.                                              
Дээд зиндаанд зодоглож буй бусад монгол бөхчүүдийн тухайд гэвэл Хоошёорюү С.Бямбасүрэн, Чёошёома Г.Мөнхсайхан нар найман даваа, долоон унаатай, Ичиножо А.Ичинноров, Кирибаяма Б.Лхагвасүрэн нар долоон даваа, найман унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил таван даваа, арван унаатайгаар гуравдугаар сарын тэмцээнийг дуусгалаа.
No description available.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ