Н.Маккиннон 200 шайб оруулсан тав дахь хоккейчин болов
Үндэсний хоккейн лигийн "Колорадо Эвеланш" багийн довтлогч Нэйтон Маккиннон "Аризона Койотис"-той хийсэн тоглолтын 40 дэх минутад шайб оруулжээ. Ингэснээр 25 настай канад залуу тус багийн түүхэнд 200 шайб оруулсан тав дахь тоглогч боллоо. Түүний өмнө Жо Сакик 391, Милан Гейдук 375, Габриэл Ландеског 208, Петер Форсберг 202 шайбаар бичигдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ