Ёкозүна Какурюү зодог тайллаа

  Мэргэжлийн сумогийн 70 дахь ёкозүна Какурюү М.Ананд зодог тайлах өргөдлөө өгснийг Японы сумо бөхийн холбоо хүлээн авлаа. Сүүлийн үед бэртэл гэмтлийн улмаас барилдахгүй байгаа тэрээр Харү башёд зодоглохоор бэлтгэл хийж байсан ч зүүн хөлөө гэмтээснээр өнжих болсон билээ.                                      
Ирэх наймдугаар сарын 10-нд 36 нас хүрэх Какурюү 2001 оны 11-р сард мэргэжлийн сумод элсэн орж, 2005 оны 11-р сард жюүрёод, яг нэг жилийн дараа макүүчид дэвшиж, 2014 оны тавдугаар сард ёкозүна цол хүртсэн юм. Макүүчид зургаа, санданмэд нэг түрүүлсэн аварга маань мэргэжлийн сумод 785 ялж, 497 унан, 231 өнжжээ. Харин дээд зиндаанд 645-394-231. Мөн уран барилдааны шагналыг долоо, гарамгай барилдааны шагналыг хоёронтаа хүртжээ.            
Ноднин Японы иргэншил авсан тэрбээр өөрийнхөө нэрээр дэвжээ байгуулах боломжтой юм.
No description available.

No description available.
Ш.Төр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ