Л.Жеймс нэг сар талбайд гарахгүй

     NBA-гийн ноднингийн аварга "Лос-Анжелес Лейкерс" багийн лидер Леброн Жеймс өнгөрсөн ням гарагт "Атланта Хоукс" багтай хийсэн тоглолтод гэмтэл авчээ. Талбайд 11 минутыг өнгөрөөхдөө арван оноо авсан тэрээр шөрмөсөө сунгасан аж. Гурваас дөрвөн долоо хоног буюу бараг нэг сар талбайд гарахгүй болсон 36 настай, өнөө цагийн хамгийн шилдэг сагсан бөмбөгч маань 1.036 тоглолт дараалан арав болон түүнээс дээш оноо аваад байгаа юм. Л.Жеймс энэ улиралд 25,4 оноо, 7,9 самбараас бөмбөг авалт, 7,9 оновчтой дамжуулалт дунджилж буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ