Кирибаяма озэки Асаноямаг давлаа

     Харү башёгийн долоо дахь өдөр Чёошёома Г.Мөнхсайхан Мидорифүжиг макиотошигоор, Хоошёорюү С.Бямбасүрэн болгар сумоч Аойямаг ёрикиригээр, Тамаваши Б.Мөнх-Оргил Котоновакаг ошидашигаар давжээ. Мөн сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ  комүсүби Митакэумиг ёрикиригээр, Кирибаяма Б.Лхагвасүрэн озэки Асаноямаг окуридашигаар яллаа. Кирибаяма өмнө озэки Асаноямад гурав ялагдаж байсан юм.   Харин Ичиножо А.Ичинноров маэгашира Тобизаруд ошидашигаар ялагдав. Тэрүнофүжи зургаан даваа, нэг унаатай, Чёошёома таван даваа, хоёр унаатай, Хоошёорюү, Ичиножо, Тамаваши нар дөрвөн даваа, гурван унаатай, Кирибаяма гурван даваа, дөрвөн унаатай болжээ.                                       Өнөөдөр Чёошёома Ютакаяматай, Хоошёорюү Тамавашитай, Ичиножо Чиёнокунитэй, Тэрүнофүжи комүсүби Такаясутай, Кирибаяма озэки Шёодайтай барилдана.                              Тэмцээнийг зургаан даваа, нэг унаатай маэгашира Чиёнокуни, комүсүби Такаясу, сэкивакэ Тэрүнофүжи нар тэргүүлж, хойноос нь нэг даваа дутуу зургаан бөх нэхэж байна. 
Ш.Төр 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ