Зургаан бөх Харү башёг тэргүүлж байна

        Мэргэжлийн сумогийн хаврын тэмцээний зургаан өдрийн дараах байдлаар макүүчи зиндаанд таван даваа, нэг унаатай зургаан бөх тэргүүлж байна. Тэд бол маэгашира Чиёнокуни, Миёгирюү, комүсүби Такаясу, сэкивакэ Тэрүнофүжи, Таканошо, озэки Асанояма нар бөгөөд араас нь дөрвөн даваа, хоёр унаатай есөн бөх нэхэж явна.                                           
Өчигдөр Чёошёома Дайамамиг цукиотошигоор, Хоошёорюү Чиётайрюүг ошидашигаар, Ичиножо Тамавашиг хатакикомигоор давжээ. Мөн озэки цолны болзол сонссон сэкивакэ Тэрүнофүжи өмнө нь нэг давсан маэгашира Кирибаямаг хүч бяраар илүүрхэн өргөж гаргах буюу цуридаши мэхээр яллаа.                      
Харин башёг нэг ч унаагүйгээр хошуучилж явсан маэгашира Миёгирюү Хокутофүжид унасан юм.              
Өнөөдөр Чёошёома Мидорифүжитэй, Хоошёорюү Аойяматай, Ичиножо Тобизарутай, Тамаваши Котоновакатай, Кирибаяма озэки Асанояматай, Тэрүнофүжи комүсүби Митакэумитэй оноолт таарлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ