Сургуулиуд хэзээ нээгдэх талаар олон улсын мэргэжилтнүүд ЮУ ХЭЛЭВ
Улиран одсон 2020 он урьд нь байгаагүй онцлогтой жил болов. Хаалгаа барьж, хилээ хааж халдварын эсрэг хамаг хүчээ дайчилсан жилийг бид үдсэн. Харин 2021 оны намар сургуулиуд хэвийн ажиллаж, үүд хаалгаа нээх боломжтой юу гэх асуултад олон улсын мэргэжилтнүүд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
Цар тахлын улмаас сургуулиудыг хааснаар сурагчид цахимаар хичээлээ үзэж, зарим газар цахим болон танхимын хичээлийг хослуулсан хуваарийн дагуу хичээллэсэн. Энэ өөрчлөлтөд сурагчид гэлтгүй эцэг, эхчүүд, багш нар бүгд дасан зохицох шаардлагатай болсон юм.
Харин намар гэхэд нөхцөл байдал дээрдэж, сургууль, цэцэрлэгүүд хэвийн ажиллах боломж бүрдэнэ хэмээн Иелийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрхлэгч , хүүхдийн эмч, доктор Стэн Вермунд хэлжээ.
Харин одоо улс орнууд вакцинжуулалтыг эхлүүлж, коронавирусийн тархалтын тоо буурч буй сайн мэдээ сонстох боллоо. Гэсэн хэдий ч энэ хичээлийн жилийн эцэс гэхэд сургуулийн үйл ажиллагаа хэвийн болох магадлал бага байгаа хэмээн шинжээчид үзсэн байна.
Харин намар гэхэд нөхцөл байдал дээрдэж, сургууль, цэцэрлэгүүд хэвийн ажиллах боломж бүрдэнэ хэмээн Иелийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрхлэгч , хүүхдийн эмч, доктор Стэн Вермунд хэлжээ.
Тэрээр “Энэ хавар танхимаар хичээллэхэд маш олон зөвлөмж, зааврыг чанд дагаж мөрдөх шаардлагатай болно. Мөн танхимын хичээлийг цахим хичээлтэй хослуулан заах аргазүйг үргэлжлүүлэх байх. Харин намар гэхэд нөхцөл байдал өөрчлөгдөж дээрдэнэ” гэжээ.
СУРГУУЛИУД ХЭЗЭЭ ХЭВИЙН АЖИЛЛАЖ ЭХЛЭХ ВЭ?
Вакцинжуулалтыг идэвхтэй хийснээр энэ намар сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжтой хэмээн шинжээчид үзжээ.
16-гаас доош насны хүүхдүүдийг вакцинд хамруулахгүй. Гэсэн хэдий ч хүүхдүүдийг халдвараас урьдчилан сэргийлж дархлаажуулах мэдээлэл удахгүй гарахаар хүлээгдэж байна.
Энэ талаар доктор Вермунд “Одоогоор 12 ба түүнээс дээш насны хүүхдүүдэд зориулсан вакцины туршилт үргэлжилж байна. Түүнээс бага насны хүүхдүүдэд зориулсан вакцины туршилт удахгүй эхэлнэ. Эцэг, эхчүүд, багш нар нь вакцинд хамрагдах нь сайн хэрэг” хэмээн ярьжээ.
СУРГУУЛИУД НАМРААС ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ХЭВИЙН ЯВУУЛАХАД ХҮМҮҮСИЙН ОРОЛЦОО ХЭР ЧУХАЛ ВЭ?
Хүмүүс вакцинаа хийлгэж, хоорондын зай барих, олон нийтийн газар амны хаалтаа тогтмол зүүх зэрэг эрүүл ахуйн дүрмүүдийг баримталсаар байх хэрэгтэй. Ингэх нь халдварын тархалтыг хумих, эрсдэлийг бууруулах гол хүчин зүйл юм.
Колумбын Их Сургуулийн ICAP-ийн захирал, Колумбын Мэйлман Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулийн тархвар судлал, анагаах ухааны профессор, доктор Вафаа Эль-Садр “Дархлаажуулах ажил үргэлжилж байгаа цаг үед халдварын тархалтыг хамгийн бага түвшинд байлгах нь чухал. Бид халдварын тархалтыг намжааж, идэвхтэй голомтуудыг хумьснаар сургууль хэвийн хичээллэх түвшинд нийгмийг аваачиж чадна. Бид маш чухал цаг үед тулж ирээд байна.
Бид вакцинжуулалтыг үргэлжлүүлж сайн цаг ирэх талаар гэгээлэг төсөөлөлтэй байна. Гэсэн хэдий ч нөгөөтээгүүр санаа зовох олон шалтгаан бий. Хүн төрөлхтөн халдварын тархалтыг бууруулахын тулд хамтдаа хичээх хэрэгтэй.
ШИНЭ ЭНГИЙН БАЙДАЛТАЙ ХЭРХЭН НҮҮР ТУЛАХ ВЭ?
Доктор Вафаа Эль-Садр “Энэ намраас сургуулиуд үйл ажиллагаа хэвийн явуулж эхэлсэн ч амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, агааржуулалт тогтмол хийх зэргийг дагаж мөрдөх нь зүйтэй. Цар тахлын улмаас зогсонги байдалд орсон сайн дурын ажил хийх зэрэг хөтөлбөрүүд 2021-2022 оны хичээлийн жилд дахин эхэлнэ гэж таамаглаж байна. Биеийн тамир, урлаг соёлын арга хэмжээнүүд ч зохиогдоно байх” гэжээ.
Эх сурвалж: Today
СЭТГЭГДЭЛ БИЧИХ