Я.Адетокунбо өвөрмөц амжилтын эзэн боллоо

   Өнгөрсөн ням гарагт Атланта хотод ҮСБХ-ны "Бүх оддын тоглолт" болжээ. Энэ тоглолтод "Милуоки Бакс" багийн хүчний довтлогч Яннис Адетокунбо 16 довтолгоогоо бүгдийг нь амжилттай гүйцэтгэсэн аж. "Бүх оддын тоглолт"-од арваас олон удаа довтолж, бүгдийг нь амжилттай гүйцэтгэсэн анхны тоглогч болсон 26 настай грек залуу нийт 35 оноо авч, хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан байна. Дашрамд дурдахад Яннис улирлын болон "Бүх оддын тоглолт"-ын хамгийн үнэ цэнэтэй тоглогч, шилдэг хамгаалагчаар шалгарсан гурав дахь сагсан бөмбөгч юм. Түүнээс өмнө "Нисдэг" хочит агуу Майкл Жордан, Кевин Гарнетт нар дээрх гурван амжилтын эзнээр тодорч байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ