Алтан Бөмбөрцөг 2021: Шилдэг нүүр будалт болон үс засалт
Мэдээж дэлхий дахинд цар тахал дэгдээд буй энэ үед томоохон хэмжээний шагнал гардуулах ёслол зохион байгуулна гэдэг амаргүй ажил ч "Алтан Бөмбөрцөг 2021" наадам энэ жилийн арга хэмжээнүүдийн босгыг өндөрт тавьж чадлаа. Наадмыг дөрөв дэх удаагаа хөтөлж буй Тина Фей болон Эми Полер нар улсын хоёр өөр өнцгөөс ажилласан хэдий ч орчин үеийн техник технологи, интернетийн ачаар бүгд нэг дор бодитоор цугласан мэт маш халуун дулаан, сайхан уур амьсгал бүрдсэн байлаа.
Үдшийн онцлох бүтээлүүд дунд Netflix-ийн "Mank" болон "Crown" кинонууд хамгийн их буюу зургаан төрөлд нэр дэвшсэн бол тэдний араас "The Trial of the Chicago 7" болон "Schitt's Creek" бүтээлүүд таван төрөлд нэр дэвшин ширүүн өрсөлдөөн бий болжээ. Мөн мэдээж энэ үдэш жүжигчин Жейн Фонда энтертейнмент салбарт гоц гойд хувь нэмэр оруулсныхаа төлөө хүндэт шагнал хүртэх болсон нь наадмын гол мөчүүдийн нэг билээ.
Энэ бүх сэтгэл догдлом үйл явдлуудаас гадна наадамд оролцож буй бидний хайртай алдартнуудын бүрдүүлсэн гоо сайхны төрхүүд анхаарлын төвд байдаг уламжлалтай. Энэ удаад алдартнууд ихэвчлэн эрүүл, гэрэлтсэн арьс, саармаг өнгийн даруухан нүүр будалт сонгосон ба цөөн хэдэн тохиолдолд л уруулаа тод өнгөөр будсан байлаа. Харин үс засалтын хувьд том долгионтой үс, бэлхүүс хүрсэн урт сүлжсэн үс, дээш шуусан үс зэрэг шийдлүүд давамгайлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ