Наоми Осака "Australian Open"-ий хошой аварга боллоо
Талбайн теннисний "Australian Open" тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 23 настай нихон бүсгүй Наоми Осака аваргалав. Шигшээ тоглолтод өөрөөсөө хоёр эгч, АНУ-ын Женнифер Брэдиг нэг цаг 17 минутад 6:4, 6:3-аар буулгаж авсан тэрээр 2,113.375 ам.долларын чек гарджээ. Япон бүсгүй энэ тэмцээнд хоёр дахиа түрүүлж буй бөгөөд өмнө нь 2019 оны шувтаргад Чехийн Петра Квитоваг хожсон аж.WTA-гийн чансааг 2019 онд тэргүүлж байсан Наоми Осака 2018, 2020 онд "US.Open"-д түрүүлж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ