Даниил Медведев аваргын төлөө өрсөлдөнө

                           Талбайн теннисний "Их дуулга" цувралын эхнийх болох "Australian Open" өндөрлөх дөхөж байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд ОХУ-ын Даниил Медведев Грекийн Стефанос Циципасыг 6:4, 6:2, 7:5-аар хожиж, шувтаргын тоглолтод үлдэв. Тэд урд нь зургаантаа таарахад тавд нь орос, нэгд нь грек залуу давамгайлжээ. Дэлхийн чансааны дөрөвт эрэмбэтэй Д.Медведевтэй цом булаалдах өрсөлдөгч нь Сербийн Н.Жокович.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ