А.Карацев Австралийн нээлттэй тэмцээний шигшээд шалгарч чадсангүй

     Талбайн теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээн "Их дуулга"--ын эхнийх болох "Australian Open"-д шуугиан тарьсан ОХУ-ын Аслан Карацев хагас шигшээд дэлхийн манлай теннисчин, Сербийн Новак Жоковичийг дийлсэнгүй. Дэлхийн чансаагаар 114-рт бичигдсэн 27 настай тэрээр 3:6, 4:6, 2:6-гаар хожигджээ. А.Карацев тус тэмцээний хагас шигшээд шалгарсан гурав дахь орос теннисчин юм. Түүнээс өмнө Е.Кафельников Германы Т.Хаасыг 1999, Шведийн М.Норманыг 2000 онд, М.Сафин Германы Т.Хаасыг 2002, АНУ-ын А.Агассиг 2004, Швейцарийн Р.Федерерийг 2005 онд хожиж, шувтаргад шалгарч байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ