К.Мбаппе "Барселон"-ы хаалганд хет-трик оруулсан гурав дахь тоглогч боллоо

 ЕХБХ-ны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтууд урд шөнө болов. Хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байсан тоглолт бол яалт ч үгүй Францын "Пари Сен Жермен", Испанийн "Барселон" хоёрынх. Тэд "Барса"-г алдарт "Камп Ноу" цэнгэлдэх хүрээлэндээ 1:4-өөр "бут ниргүүлнэ" чинээ санаагүй нь лав. Тоглолтын гол баатраар шалгарсан "ПСЖ"-гийн франц довтлогч Килиан Мбаппе 32, 65, 85 дахь минутад гоолдож, домогт "Барса"-гийн хаалганд хет-трик оруулсан гурав дахь тоглогч боллоо. Түүнээс өмнө Английн "Ньюкасл"-ын Фаустино Асприлье, Украины "Динамо"-гийн Андрей Шевченко нар 1997 онд Аваргуудын лигт Испанийн багт гурван гоол оруулсан түүхтэй. Мөн 22 настай франц залуу маань "ПСЖ"-ий бүрэлдэхүүнд 111 дэх бөмбөгөө оруулснаар тус багийн бүх цаг үеийн "мэргэн буучид"-ын гуравдугаарт бичигдэх болов. Тэрээр 200 гоолтой Э.Кавани, 156 гоолтой З.Ибрагимович нарын удаад орж буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ