"Байерн", "Тигрес" багууд аваргын төлөө тоглоно

          Катарт хөлбөмбөгийн клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Хагас шигшээд Германы "Байерн" Египетийн "Аль-Ахли"-г 2:0-ээр хожив. Тоглолтын гол баатраар тодорсон "Байерн"-ийн 32 настай польш довтлогч Роберт Левандовски 17 болон 86 дахь минутад гоол хийжээ. Ноднингийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр шалгарсан тэрээр энэ улиралд 26 тоглолтод 29 гоол оруулаад байгаа аж. "Байерн"-чүүд аваргын төлөө Мексикийн "Тигрес" багтай тоглоно. Хагас шигшээд мексикчүүд Бразилын "Палмейрас"-ыг 1:0-ээр хожсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ