ДЭМБ-ын шинжээчид Уханьд коронавирусийг судлах явцдаа чухал мэдээлэл олжээ
ДЭМБ-ын шинжээчид Хятадын Ухань хотод Ковид-19 дэгдэхэд хүнсний зах хэрхэн нөлөөлсөн талаарх “чухал сэжүүр” олжээ. Энэ талаар Bloomberg агентлагт энэ сарын 7-нд мэдээлэв.
ДЭМБ-д Ковид-19-ийн гарал үүслийг судлах шалгалтад туслан оролцож, хараат бус шинжээчдийн багт ажиллаж байгаа Нью-Йоркийн амьтан судлаач Питер Дашак олж илрүүлсэн мэдээллийг өдгөө шалгаж байгаа, одоогоор шинжээчдийн багийн мэдээлэл нууц тул мэдээллээсээ цухуйлгаж болохгүй гэжээ.
“Ямар ч байсан энэ аяллын төгсгөлд ямар нэгэн үнэтэй зүйл хэлэх боломжтой болсон гэдийг л би хэлэх байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж байхгүй” хэмээн тэрбээр мэдэгджээ.
Ухань хотын захаар явсан нь шинжээчдэд үнэхээр ашигтай ажил болсон гэнэ. Мөрдлөг шалгалт явуулахад зах дээр үлдээсэн сэжүүрүүд тус болсон гэжээ.
“Захыг бараг өөрчлөөгүй байсан. Хүмүүс яаран гарч, тоног төхөөрөмж, сав суулга гээд нотлох баримтаа үлдээсэн байсан. Энэ бол бидний харсан зүйлс юм” хэмээн шинжээч хэлжээ.
Мэдээж халдварын хөгжлийн замыг судлахад багагүй цаг хугацаа шаардлагатайг Дашак нэмж хэлсэн аж. Гэхдээ аяллын төгсгөлд багийнхан цар тахлын гарал үүслийг тайлбарлах хатуу нотолгоотой болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
Энэ сарын 4-нд ДЭМБ-ын шинжээчээр ажиллаж байгаа Оросын судлаач Владимир Дедков коронавирусийг Уханийн лабораториос алдагдсан гэх хувилбар магадлал багатай гэж мэдэгдсэн байна. Ингээд алдагдсан байхыг шуудаар болон дам байдлаар нотлох ямар ч зүйл олдоогүй гэжээ. ДЭМБ-ын шинжээчид хоёрдугаар сарын 3-нд тус лабораторид айлчилж, биологийн аюулгүй байдлын түвшин нь өндөр зэрэгт байна гэж үнэлжээ.
updown.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ