Орос бүсгүйчүүл хэсгээ тэргүүлж байна

Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Европын аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д болж байна. Талбайн эзэд Эстоныг 79:35-аар бут ниргэснээр "С" хэсгийг тэргүүлж эхлэв. Энэ тоглолтод ОХУ-ын довтлогч Раиса Мусина 17 оноо авч, бусдыгаа тэргүүлжээ. Оросуудын удаад Босни Герцеговин ес, Швейцар долоо, Эстон таван оноотой явна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ