Маэгашира Дайэйшёо түрүүлж, сэкивакэ Тэрүнофүжи тусгай шагнал хүртлээ
Оны анхны тэмцээнд хоёр ёкозүна зодоглоогүй, аварга цол горилогч озэки Такакэйшёо тэмцээнийг дундаас нь орхисон макүүчи зиндааны түрүү бөх сүүлчийн өдөр тодорсон юм. Барууны маэгаширагийн тэргүүн бөх Дайэйшёо маэгашира Окиноумиг цүкидашигаар ялж, эзэн хааны цомыг анх удаа гардав. 27 настай тэрээр жюүрёо, санданмэ, жонокүчид тус бүр нэг түрүүлсэн юм.
Тусгай шагналтнуудын тухайд түрүү бөх Дайэйшёо шукун-шог гурав дахиа, гино-шог анх удаа хүртсэн бол гино-шогийн эздээр тодорсон сэкивакэ Тэрүнофүжи уг шагналыг гурав дахиа, маэгашира Мидорифүжи анх удаа гардав. Харин канто-шогийн эзнийг тодруулсангүй. Дашрамд дурдахад дээд болон дэд зиндааныхан 1949 оноос 15 хоног барилддаг болсон юм.
Хаврын тэмцээн Осака хотод гуравдугаар сарын 14-28-нд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ