М.Димитрович Испанийн лигд гоол оруулсан долоо дахь хаалгач болов
Ла лигийн 19-р тойрогт "Эйбар" "Атлетико"-д 1:2-оор хожигдлоо. Тоглолтын эхний гоолыг "Эйбар"-ын серб хаалгач Марко Димитрович 12 дахь минутад 11 метрийн торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэн оруулжээ. 29 настай тэрээр тус лигд 11 метрийн торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэсэн долоо дахь хаалгач болсон аж. Хамгийн сүүлд 2003 онд "Лас Пальмас"-ын Начо Гонсалес гоол оруулсан юм. Нутаг нэгт "Алькоркон"-оос "Эйбар"-т 2017 онд ирсэн Марко Димитрович 91 тоглолтод 127-г алдаж, нэгийг оруулаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ