Хоошёорюү найм дахь даваагаа авав
Хацү башёгийн 13 дахь өдөр Ичиножо маэгашира Саданоумиг ёрикиригээр, Хоошёорюү маэгашира Шиманоумиг учигакэгээр, Кирибаяма маэгашира Тэрүцуёошиг хатакикомигоор, сэкивакэ Тэрүнофүжи маэгашира Эндог ошидашигаар давж, Тамаваши комүсүби Такаясуд цүкидашигаар ялагдлаа. Ингэснээр Ичиножо, Тэрүнофүжи нар ес, Хоошёорюү найм, Кирибаяма долоо, Тамаваши таван даваатай болжээ. Өнөөдөр Кирибаяма Мидорифүжитэй, Хоошёорюү Тобизарутай, Ичиножо Такарафүжитэй барилдах бол Тамаваши, Тэрүнофүжи нар тэмцээнийг хошуучлагч хоёр бөх болох маэгашира Дайэйшёо, озэки Шёодайтай таарсан аж. Башёг 11 даваа, хоёр унаатай маэгашира Дайэйшёо, озэки Шёодай нар тэргүүлж, хоёр даваа дутуу дөрвөн бөх нэхэж байна. Тэдний хоёр нь манай Ичиножо, Тэрүнофүжи нар юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ